|
|
|
"Хөрөнгийн зах зээл дээрээс их хэмжээний ашиг олохын тулд бүх цаг хугацаанд зөв хөрөнгө оруулалт хийж ашиг олох шаардлагагүй. Харин хөрөнгө оруулалтдаа алдагдал хүлээх үедээ маш бага хэмжээгээр алдахад оршино." - Уильям О'Нил |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өөрчлөлтгүй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,964.59 нэгжид хүрч өөрчлөлтгүй хаагдлаа.
- Мэргэжлийн хөрөнгө оруулагчид "Mongolian Mining Corporation" (0975.HK) компанийн хувьцаа эзэмшлээ 2024 оны 2-р улиралд нэмэгдүүлжээ. Онцолбол, "Vangurad Group Inc" 8,616,802 хувьцаанаас нэмэгдүүлж 17,860,399 болгосон байна. Тус компани нь 2024 оны 3-р улирлын байдлаар 18,168,000 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Мөн "Dimensional Fund Advisors LP" хувьцаа эзэмшлээ 9,051,927-оос нэмэгдүүлж 9,441,776 болгосон байна. Тус компанийн сүүлийн онцлох мэдээнээс дурдвал 2024 оны эхний хагас жилд нийт 541.1 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан ба энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувиар өссөн үзүүлэлт болсон юм. Цэвэр ашиг нь 133 сая ам.доллар болж өмнөх оны үеэс 3.6 сая ам.доллароор буурсан юм. Тайлан хугацаанд тус компани 8.4 сая тонн түүхий нүүрс олборлож, 4.7 сая тонн нүүрс боловсруулсан.Зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог "Fitch" агентлаг тус компанийг 8-р сарын байдлаар "B" буюу тогтвортой гэх үнэлгээ өгсөн ба эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та "Энержи Ресурс" ХХК-ийн толгой компани болох "Mongolian Mining Corporation" (0975.HK) компанийн олон улсын зах зээл гаргасан ам.долларын бонд болон хувьцааг Ти Ди Би Секьюритис ҮЦК-иар дамжуулан авах боломжтой.
- Энэ оны эхний 8 сард нийт экспорт өмнөх оны мөн үеэс 6.2 хувь өсөж 10.6 тэрбум ам.долларт, импорт 26.2 хувь өсөж 7.5 тэрбум ам.долларт хүрлээ. Импортын өсөлт, экспортын өсөлтийн хувиас өндөр байгаагаас шалтгаалан гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 23.1 хувь буурч 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд өнгөрөгч 7 хоногт шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. Тус улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс өнгөрөгч 7 хоногт сүүлийн 18 сарын хамгийн өндөр уналтыг үзүүллээ. Тодруулбал, S&P 500 индекс 4.25 хувийн бууралттай хаагдлаа. Нөгөөтээгүүр 9-р сарыг түүхэн дэх хувьцааны ханш хамгийн өндөр уналтыг үзүүлдэг сар гэх статистик дагаж байна. Сүүлийн 4 жилийн 9-р саруудын хувь S&P 500 индекс 2023 оны 9-р сард 4.87 хувь, 2022 оны 9-р сард 9.34 хувь, 2021 оны 9-р сард 4.76 хувь, 2020 оны 9-р сард 3.92 хувь тус тус 4 жил дараалж буурсан үзүүлэлттэй байна.
- АНУ-ын 8-р сарын ажилгүйдлийн түвшин 4.3 хувиас 4.2 хувь болж буурлаа. АНУ-ын эдийн засагт 8-р сард нэмэгдсэн хөдөө аж ахуйн бус ажлын байрны тоо 89,000-аас 142,000 болж өслөө.
- АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдийн дараа Холбооны нөөцийн сангийн 9-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг бууруулах магадлал өслөө. Бидний хувьд Холбооны нөөцийн санг бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулна гэж таамаглаж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв муудах вий гэх хөрөнгө оруулагчдын гутранги хүлээлтийн улмаас Европын хувьцаанууд 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 2.33 хувь, STOXX Europe 600 индекс 3.52 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
- Европын төв банкны бодлого боловсруулагч 9-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг бууруулах нь тодорхой байгаа хэдий ч 10-р сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүг бууруулах магадлал бага байна хэмээн онцоллоо.
- Герман улсын 7-р сарын аж үйлдвэрийн үйлдвэрлэл сарын өмнөх үеэс 2.4 хувиар буурлаа. 6-р сард тус үзүүлэлт нь 1.7 хувийн өсөлт үзүүлээд байсан юм. Автомашины салбарын уналт үүнд гол нөлөөг үзүүлжээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Nikkei 225 индекс 5.84 хувь, TOPIX индекс 4.25 хувийн тус тус уналттай хаагдлаа. Япон улсын иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт чангарсан нь экспортоор орлого олдог компаниудын ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөх билээ. Тиймээс иений ханш ам.долларын эсрэг чангарсан нь зах зээлийн уналтад нөлөөллөө.
- Япон улсын төв банк болон АНУ-ын төв банк хоорондын бодлогын хүүгийн зөрүү буурах хүлээлт өндөр байгаатай холбоотой Япон улсын иен ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, энэ сард болох Мөнгөний бодлогын хурлаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байгаа бол Япон улсын төв банк энэ жилдээ дахин бодлогын хүүгээ өсгөх хүлээлттэй байна.
- Япон улсын төв банк цалингийн үнийн өсөлтөөр дамжсан тогтвортой 2 хувийн инфляцын түвшнийг бий болгохыг зорьж байгаа билээ. Гэсэн хэдий ч бодлого боловсруулагчдын зүгээс санхүүгийн зах зээлд хүүгийн зөрүүний өөрчлөлтөөс үүссэн тодорхойгүй байдал үүсгэхийг хүсэхгүй байгаа тул гадаад болон дотоод зах зээлийн нөхцөл байдлыг сайтар хянаж бодлогын шийдвэрийг гаргахаар ажиллаж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын томоохон компаниудын ашигт ажиллагаа буурсан болон тус улсын эдийн засгийн хэтийн төлөв сул байгаа нь өнгөрөгч 7 хоногт хувьцаануудын ханшийн уналтад нөлөөллөө. Тодруулбал, Shanghai Composite индекс 2.69 хувь, CSI 300 индекс 2.71 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- БНХАУ-ын 8-р сарын үйлчилгээний салбарын идэвхжилийг илэрхийлэх Caixin PMI индекс 52.1-ээс 51.6 болж буурлаа. Харин үйлдвэрлэлийн салбарын PMI 49.8-аас 50.4 болж буурлаа.
- БНХАУ-ын шилдэг 100 барилгын компанийн 2024 оны 8-р сарын шинэ орон сууцны борлуулалт жилийн өмнөх мөн үеэс 26.8 хувь, сарын өмнөх үеэс 19.7 хувь тус тус буурлаа. Шинэ орон сууцны борлуулалт буурч байгаа нь тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилсээр байгааг илтгэж байна.
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
|
ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 3.7 хувьд хүрч буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.66 хувиас 6.81 хувийн хооронд байна.
Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 11.31 хувь, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 7.96 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 10.40 хувийн өгөөжтэй арилжаалагдаж байна
Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой. |
|
Дэлгэрэнгүй |
|
|
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК" ХХК-ИЙН ИНВЕСКОР ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2024.09.05
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1/2951 тоот албан бичгийн дагуу “Инвескор Эй Би Эс ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс тус компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг ICAB-BD-05/03/26-C0074-17 үсгэн кодтойгоор эхлүүллээ.
Дэлгэрэнгүй |
|
“ГЕРМЕС ЦЕНТР” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА 2024.09.04
“Гермес центр" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 9 тоот тогтоолоор компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 12 төгрөг 50 мөнгө /арван хоёр төгрөг тавин мөнгө/-өөр тооцож хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Дэлгэрэнгүй |
|
|
|